ЭНЭ ӨДӨР ТҮҮХЭНД 04.23
303
Ромын эзэн хаан Диоклетианы зарлигаар загалмайтны шашинт баатар Георгийг цаазалсан байна. Хожим нь түүнийг "Георгий Победоносец" хэмээн гэгээнтнээр өргөмжилжээ
1348
Их Британийн дээд шагнал "The Most Noble Order of the Garter / Унжлага одон"-г олгож эхэлжээ
1564
Английн зохиолч, яруу найрагч Уильям Шекспир мэндэлжээ
1945
ЗСБНХУ-ын улаан арми фашист Германы нийслэл Берлин хотыг чөлөөлөх тулаанд оров
1992
Бээжин хотноо дэлхийн хамгийн том "Mcdonald's" сүлжээ зоогийн газар үүд хаалгаа нээжээ. Тус зоогийн газар нь 700 хүний суудалтай