Верхнеудинскийн яармаг худалдаа, Якутын дүрэмгүй уралдаан ба Хятадын шалгалт шүүлэг / Дэлхийн төв 2025.06.24
• Улаан-Үд хотод хоёр өдөр үргэлжилсэн дуу хуур, амтат хоол дүүрэн Верхнеудинскийн уламжлалт яармаг амжилттай болж өнгөрлөө
• Эрхүү хотод болсон шалгаруулалтаар Лас-Вегасын олон улсын шатанд бүс нутгаа төлөөлөх “Мисс ба Миссис Орос” тодорлоо
• “Вермутъ” нэртэй охидын хамтлаг хийл, лимбэ зэрэг сонгодог хөгжимтэй рок хөгжмийг хослуулан Чита хотын тайзыг байлдан дагууллаа
• Якутын нийслэлд зохион байгуулагдсан “Дүрэмгүй уралдаан” адал явдлаар дүүрэн, сэтгэл хөдөлгөм болж өнгөрлөө
• Якутын нутаг дэвсгэрт усны аюулгүй байдлыг хариуцсан байцаагчид орчин үеийн завь хөлөглөн ажиллаж байна
• Хятад улсад их сургуулийн элсэлтийн “3+1+2” шинэ системийг туршин хэрэгжүүлж, сурагчдад мэргэжлээ уян хатан сонгох боломжийг олгож байна
• Хятадын урлагийн академийн төгсөгчид “Хувирал” нэртэй орчин үеийн урлаг, технологийн нэгдмэл үзэсгэлэнг олон нийтэд танилцууллаа

